УВС: “Ойрад” театрын өвөл цагийн үзвэрийн нээлтийн тоглолтууд болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
                                                                    Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 4
/МОНЦАМЭ/. “Ойрад” ХЖТ-ынхан энэ
сарын 3-наас эхлэн өвөл цагийн үзвэрийн нээлтийн тоглолтуудаа толилуулж байна. 
Өчигдөр хүндэтгэлийн концертоор эхэлсэн өвөл цагийн нээлтийн тоглолт
өнөөдөр “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгээр үргэлжилнэ. Харин энэ сарын 5-нд “Баавгай
дуулах уу” хүүхдийн жүжиг, 6-нд “Гурван чимэгтэй наадам” жүжгийг тайзнаа тоглоно. Тасалбарын үнэ том хүн 20 мянга, хүүхэд 10 мянган төгрөг байна.
1972 оны 11 дүгээр сарын 4-нд тус театр 50 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өдгөө 53 дахь улирлын өвөл цагийн үзвэрийн нээлтээ ийнхүү өргөн барьж байна.
 
        Ulaanbaatar