СҮХБААТАР: 0.7 га газрыг нөхөн сэргээж, гурван төрлийн ургамал тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-03 09:47:56

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. "Цайрт минерал" компани 2025 онд уурхайн хаягдлын далан дээр 0.7 га газрыг техник болон биологийн аргаар нөхөн сэргээж, тухайн талбайд согоовор, өлөнгө, царгас зэрэг тухайн бүс нутагт тохиромжтой олон наст ургамлыг тарьж ургуулаад байна.

 

Нөхөн сэргээлт гэдэг нь уурхайн үйл ажиллагаа явагдах хугацаанд эсвэл зогссоны дараа тухай уурхайн талбайг хэрхэн яаж, ашиглахаар төлөвлөж байгаагаас хамааран тухайн газар нутгийн бүтцийн зураг төслийг боловсруулах, газар нутгийг хуучин дүр төрхөд нь оруулах, тогтвортой эко тогтолцоог бий болгох, эсвэл өөр төрлийн ургамал тарьж нутагшуулах ажлыг хэлнэ.

 

 

Мөн тус компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум модүндэсний хөдөлгөөн, тогтвортой хөгжлийн хүрээнд хаврын мод тарилтаар уурхайн бүсэд 10062 мод буюу 8000 хайлаас, 300 агч, 1600 улиас, 55 монос, 50 голт бор, 37 нарс, 5 гүйлс, 15 бүйлсыг тарьж суулгасан ба наймдугаар сарын байдлаар ургалт 97 хувьтай байна.

 

айрт минерал" компани нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд ийн манлайлалтай оролцож бусдадаа үлгэр дуурайлал болж буй хамт олон гэдгийг мэргэжлийн байгууллагууд тодотгодог юм. 

Связанные новости