ӨМНӨГОВЬ: Орон нутагт эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 100 гаруй оюутанд тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-24 14:37:00

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын ИТХ болон ЗДТГ-аас чадварлаг боловсон хүчин бэлтгэж орон нутагтаа ажиллуулах бодлогын хүрээнд үе шаттай ажлыг хэрэгжүүлж байна.

 

Энэ ажлын хүрээнд “Оюуны өсөлт” хөтөлбөрийг хэрэгжүүлж зах зээлд эрэлттэй мэргэжлийг сонгон суралцаж буй оюутан залуусаа дэмжин ажиллах зорилго тавьж 100 гаруй оюутныг сургалтын тэтгэлэгт хамрууллаа.

 

Тэтгэлгийн шалгуурт уян хатан нөхцөлийг бий болгож суралцагчийн голч дүнг 2.8 болгон буулгасан байгаа бөгөөд цаашид голч дүндээ өсөлт гарсан оюутнуудыг дахин хамруулж төгсөөд сум орон нутагтаа ирж ажиллах нөхцөлтэйгээр журам баталжээ.

 

Оюутнуудын суралцаж байгаа сургуулийн төлбөрийн хэмжээ харилцан адилгүй байгаатай уялдуулан 50-70 хувийн тэтгэлэг олгож байгаа юм.


АШУҮИС-ийн I дамжааны оюутан Б.Энхжин:


-Би Даланзадгад сумаас АШУҮИС-д суралцаж байгаа. Одоо нэгдүгээр дамжааны оюутан. Ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүд хоёрдугаар дамжаанаас дээш төгсөх ангийн оюутнуудад олгодог. Харин Даланзадгад сумаас хэрэгжүүлж байгаа энэ тэтгэлэг олон нөхцөлөөр бидэнд болгомж олгож байгаад үнэхээр баяртай байна. Хамрагдаж чадсандаа сэтгэл хангалуун байж бусад оюутнуудын өмнөөс талархал илэрхийлье. Бид хичээх юм бол боломж хүүхэд бүрд бий гэдгийг хэлмээр байна. Маш олон хүүхэд хамрагдаж байна. Оюутны анхны жилээ тэтгэлэг авч байгаадаа баяртай байгаага дахин хэлмээр байна. Та бүхэндээ баярлалаа.

  

Связанные новости