ӨМНӨГОВЬ: Зарим сумыг цахилгаан эрчим хүчээр түр хугацаанд хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн 10 сумыг цахилгаан эрчим хүчээр түр хугацаанд хязгаарлана.
Тодруулбал,
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн говийн бүсийн салбарын захиалгат
ажлын дагуу 220кВ-ын Мандал-Тавантолгой чиглэлийн 215, 216 дугаар цахилгаан
дамжуулах агаарын шугамын унжилт ихтэй цэгт шинээр анкер тулгуур босгох ажил
явагдах тул 2025 оны есдүгээр сарын 25-ны 6:00-20:00 цаг, 28-ны өдрийн 6:00-16:00
цаг хүртэл хугацаагаар цахилгаан хязгаарлана.
Даланзадгад,
Ханхонгор, Булган, Баяндалай, Номгон, Хүрмэн, Манлай, Цогтцэций, Ханбогд,
Баян-Овоо суманд хүчдэл тасрах юм.