Бие бялдар сэргээн засах судлалынхан чууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-12-03 17:12:52

Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэгийн 11 дэх удаагийн чуулган "Сэргээн засах тусламж, ирээдүйн чиг хандлага, сорилт" сэдвийн дор баасан, бямба гарагт Улаанбаатар хотноо болов.

Энэхүү ээлжит чуулганыг тус нийгэмлэг болон ЭМЯ, Улсын нэгдсэн III эмнэлэг хамтран зохион байгуулав. Тус чуулганд хот хөдөөгийн сэргээн засахын эмч мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд БНХАУ-ын ХуБэй мужийн Үхань хотын сэргээн засах судлалын мэргэжилтэн Хуанг Жиэ, Шиа Нан нар урилгаар ирж уг чуулганд оролцлоо.

2016 он бол сэргээн засах нийгэмлэг буюу сэргээн засах салбарын түүхэн хөгжлийн хоёрдугаар 10 жилийн гарааны он гэдгээрээ онцлогтой. Энэ салбарын мэргэжилтнүүд бие бялдар сэргээн засах судлалд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо.

Д.Өлзий

Связанные новости