Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 6 хэрэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-20 00:05:56

Өмнөговь аймгийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхэд хүчиндүүлсэн 5 хохирогчтой 6 хэрэг гарсан байна.

Энэ төрлийн хэргийн ихэнх нь буюу 90 хувийг ах дүү, танил тал, найз нөхдийн хүрээнд байдаг ажээ. Ийм хэргүүд ихэвчлэн хөдөө орон нутаг үйлдэгдэх хандлага их байдаг ажээ. "16-аас доош ихэвчлэн 13, 14 настай хүүхдүүд энэ хэрэгт өртдөг. Мөн энэ байдал нь удаан хугацаанд ч үргэлжилсэн байх тохиолдол гарч байсан. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэл санаа маш их хямарсан байдаг. Иймд манай байгууллагаас сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилладаг" гэж Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрх хамгааллын мэргэжилтэн У.Нарангоо ярилаа. 

Энэ төрлийн хэргийг шүүхийн шатанд очсон үед хүүхэд хамгааллын асуудал нэлээн хүнд байдаг ажээ. Учир нь ихэвчлэн төрөл сандангийн хүрээлэлд хэрэг гарсан байдаг учир хохирогчийг хамгаалах зайлшгүй шаардлага гардаг байна. Эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас үүдэн ийм хэрэгт хүүхэд өртөж байгааг Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс анхааруулж байгаа юм.

Энэ дашрамд дуулгахад тус аймгийн хэмжээнд урт, богино хугацаагаар өрх толгойлсон 100 гаруй хүүхэд байдаг ажээ.

Д.Мишигсүрэн

Связанные новости