Баяраар өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-12-27 14:42:39

Баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа.

Уг тушаалд харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, ерөнхий эмч нарт дараах үүргийг даалгасан байна. Тухайлбал, Шинэ жилийн амралтын өдрүүдэд байгууллага бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 07-19 цагт шуурхай ирүүлэх, Шинэ жилийн үеэр тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл Шүд эрүү нүүрний төв, Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 10-16 цаг хүртэл ажиллуулахаар тогтжээ.

Түргэн тусламжийн төв, дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийг шаардлагатай үед хүн, хүч нэмэгдүүлэн ажиллахыг тус тус даалгасан байна.

Д.Өлзий

Связанные новости