"Оюуны дэвжээ" тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-02 22:41:57

Өмнөговь аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд "Оюуны дэвжээ" тэмцээнийг "Говийн хүү сан"-гаас анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус сангаас энэхүү тэмцээнийг энэ сарын долоонд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тэмцээн нь орон нутаг тулгамдаж буй асуудлын талаар үзэл бодлоо бусадтайгаа хуваалцах, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, тэдний нийгмийн идэвхийг сэргээх зорилготой ажээ.

"Оюуны дэвжээ" тэмцээнд нэг баг найман хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Өмнөговийн хөгжилд бидний оролцоо сэдвээр жүжигчилсэн тоглолт, танин мэдэхүйн асуулт, урлагийн үзүүлбэр зэргээр өрсөлдөх юм байна. Мөн багууд уриа, логотой байхаас гадна хувцсаар жигдрэх шаардлага тавьж байна. Уг тэмцээнд түрүүлсэн баг нэг сая төгрөгийн шагналын эзэн болох ажээ.

Д.Мишигсүрэн

Связанные новости