БЗД-ийн иргэд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДБаянзүрх дүүргийн ЗДТГ Солонгосын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран ажиллах уулзалт боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийг тум дүүрэгт хэрэгжүүлэхээр болсон. Эл төслийг хэрэгжүүлснээр дүүргийн хүн амын дунд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулах боломж бүрдэж байна.
Төслийг энэ оноос эхлэн 2020 оныг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд хороодын 15-аас дээш насны байнгын оршин суугч иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.
Уулзалтад Засаг даргын орлогч Т.Баясах, Солонгосын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, төслийн менежер Жү Шин Юү, төслийн техникийн менежер Б.Төрбат, захиргааны менежер М.Мөнхзул, захиргааны ажилтан С.Оюундэлгэр, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга П.Янжиндулам, Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцов.
Ж.Болор