“Жанжны мэргэн буудагч” тэмцээн 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР“Жанжны мэргэн буудагч-2017” уудлагын тэмцээн дөрөв жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд насан хүрэгч 115, өсвөрийн 16 тамирчин оролцож цэц мэргэнээ сорьсон байна.
“Аймгийн хэмжээнд жилдээ буудлагын хоёр томоохон тэмцээн болдогийн нэг нь энэхүү Жанжны мэргэн буудагч тэмцээн юм. Тамирчдын маань хүсэн хүлээдэг тэмцээн гэж хэлж болно. Тэмцээнд оролцогчдын тоо ч жилээс жилд нэмэгдэж, өрсөлдөөн ихтэй болж байна. Энэ тэмцээн нь тамирчдын ялангуяа өсвөр үеийн тамирчдын хувьд маш сайн сорилго, бэлтгэл болж чаддаг. Аймгийн буудлагын холбоо 16 буутай. Үүндээ тохируулаад одоогоор 10 гаруй тамирчдыг тогтмол бэлтгэл сургуулилт хийлгэж, бэлтгэж байна...” хэмээн аймгийн буудлагын холбооны нарийн бичгийн дарга Б.Зоригтбаатар ярьж байна.
Сүхбаатар аймагт буудлагын спорт 2007 оноос эхлэн хөгжиж, улмаар аймгийн буудлагын холбоо албан ёсоор байгуулагдан тамирчдаа бэлтгэн тэмцээн уралдаанд оролцох боломж нөхцөлийг нь бүрдүүлсээр байгаа юм. Өнгөсөн оны хувьд Сүхбаатар аймгийн буудлагын тамирчдаас Олон улсын хэмжээний мастер нэг, спортын мастер нэг, зэрэгтэй тамирчин дөрөв төрөн гарсан байна. Мөн тамирчид Залуучуудын улсын аварга шалгаруулах /УАШ/тэмцээнээс алт, мөнгө, Өсвөр үеийн УАШ тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтуудыг гаргасан байна. Мөн 2011 онд Жанжины мэргэн буудагч клуб байгуулагдан өдгөө зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Жанжны мэргэн буудагч тэмцээн нь их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн ойн өдөрт зориулан зохион байгуулагддаг уламжлалт тэмцээн юм.
Т. Одончимэг