“Сэтгэлийн 1000 донор” аянд тамирчид нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЦус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-өөс сар бүрийн 3-нд тохиодог "Цус бэлэглэх өдөр"-ийг энэ сарын турш “Сэтгэлийн 1000 донор” уриан дор үргэлжлүүлэх болсныг зарлав.
Өнгөрсөн жил энэхүү аян зохион байгуулсан бөгөөд “Сэтгэлийн 1000 үйлс” нийгэмд үйлчлэх ТББ хоёрдахь жилдээ хамтран тэмдэглэж байна. Аяныг Д.Гүрсэд захиралтай “Прайд трейдинг” ХХК, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/ дэмжин оролцохоо илэрхийлэв. Сарын аяны хүрээнд тус холбооны “Sprite league”-ийн тамирчид цусаа бэлэглэх аж.
Мөн энэ үеэр Н.Баасандамба, Д.Даваажаргал, Н.Алтантуяа нарын хүндэт доноруудад “Хүрэл донор” өргөмжлөл гардуулсан бол Б.Буянтогтох, А.Эрдэнэболд нарыг “Бахархлын тэмдэг 10”, Ж.Даваадагва, Ц.Наранбаатар нарыг “Бахархлын тэмдэг 20” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Ж.Болор