Архины хордлогын улмаас 67 хүн эмнэлэгт хандав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДНийслэлийн эмнэлгүүдэд энэ сарын 6-14-ний хооронд 67 хүн архины хордлогын улмаас ханджээ.
Үүнээс 20 хүн буюу 2.9 хувь нь хэвтэн эмчлүүлж, Налайх болон БГД-ийн Нэгдсэн эмнэлэгт хоёр хүн нас барсан байна.
Архины хордлогын улмаас хандсан хүмүүсийн тоог өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 27.2 хувиар, сүүлийн хоёр жилийн дундажтай харьцуулахад 17.5 хувиар тус тус өсчээ.
Ж.Болор