Ахлах ангийнханд хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-17 15:35:02

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв хамтран ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтыг Сүхбаатар дүүргийн 31-р сургуульд эхлүүллээ.

Монголын сэтгэл судлалын хөгжлийн төвөөс 2016 онд нийслэлийн ЕБС-ийн 6 сургуулийн ахлах ангийн 194 сурагчийг хамруулсан хорт зуршлын талаар  судалгаа хийжээ. Судалгаагаар ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар маш бага ойлголт, мэдлэгтэй, 10 хүүхэд тутмын 6 нь эрсдэлтэй нөхцөл байдалд байж болзошгүй гэсэн дүн гарчээ.

Тиймээс өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай гэж үзэн тус сургалтыг нэг жилийн турш ахлах ангийнхан болон оюутан залууст зориулан зохион байгуулах юм.

Ж.Болор

Связанные новости