“Үлгэрийн орноор аялцгаая” уран уншлага хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нийтийн номын сан цэцэрлэгийн багачуудын дунд “Үлгэрийн орноор аялцгаая” уран уншлага хийлээ.
“Бүх нийтээр номтой нөхөрлөх аян”-ы дагуу Булган сумын улсын тэргүүний 4-р цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш, ажилчдын дунд “Ном эрдэм”, “Ном уншлагын 14 хоногийн аян” зохиож байна.
Тус цэцэрлэгийн ахлах болон бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг аймгийн нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцуулж, “Үлгэрийн орноор аялцгаая” сэдэвт уран уншлага сонирхуулж, багш ажилчдын дунд танин мэдэхүйн “АХА”, хөгжөөнт “Чанга шивнээ” тэмцээн зохион байгууллаа.
“Номтой нөхөрлөх аян” нэг байгууллагад 14 хоног үргэлжлэх бөгөөд Булган сумын албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдаж юм байна.
М.Батжаргал