Хүүхдийн төв сувилалд нярайн инкубатор хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех улсын “TSE” компаниас Хүүхдийн төв сувиллын нярайн тасагт шаардлагатай байсан инкубаторыг хүлээлгэн өглөө.
Хүүхдийн төв сувилал нь хүүхдийн чиглэлээр үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг. Нийгмийн эмзэг бүлэгт хамаарах иргэдийн 0-3 насны ихэр, хагас, бүтэн өнчин, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдэд болон бага жинтэй, дутуу төрсөн нярай, олдмол хүүхдийг хүлээн авч, байнгын 24 цагаар 4 ээлжээр тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Д.Зүмбэрэллхам, Чех-Зүүн Азийн худалдааны танхимын ерөнхийлөгч Милан Клечка, Чех-Зүүн Азийн худалдааны танхимын Монголын төлөөлөгч Б.Мянганбаяр, Чех улсын “TSE” компани, Монбио фарм ХХК-ийн төлөөлөл оролцов.
Ж.Болор