"Ахмадаа хүндэтгэн, дээдэлсэн аймаг" болцгооё уриалга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-24 13:15:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс цагаан сараар "Ахмадаа хүндэтгэн, дээдэлсэн аймаг" болцгооё уриалга гаргажээ.

Ахмад настнаа хүндэтгэн баярлуулах, тэдний ажил, амьдралын туршлагаас суралцах, ахмад залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилготой уг уриалгад байгууллагууд нэгдэж эхлээд байна.
Шинэхэн байгуулагдсан тавдугаар сургууль уг уриалгыг хүлээн аваад хөдөө суманд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан ч одоо аймгийн төвд амьдарч байгаа есөн ахмад багшийг сургууль дээрээ хүлээн авч уулзлаа. Ахмад багш нараа сургуулийнхаа үйл ажиллагаатай танилцуулан идээний ул боов цайны сүү зэрэг гарын бэлэг гардуулсанд ахмад багш нар баяртай байна.

Д.Мишигсүрэн

Связанные новости