Засаг дарга ерөөл хуруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-02 12:37:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга ард, иргэдийнхээ сайн сайхныг бэлгэдэж хошуу ноёны ерөөлийг шинийн 16-нд хуруулна.

Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны ноён Чин ван Ханддоржийн үеэс эхлэн хошуу ноёны ерөөл хуруулдаг байсан байна. Ардын засгийн үеэс энэ зан үйл тасарсан бөгөөд 10 гаруй жилийн өмнөөс аймгийн Засаг дарга нар Булганхангай нутгийнхаа ард иргэдийн сайн сайхны төлөө хошуу ноёны ерөөл хуруулдаг заншил тогтоогоод байгаа юм.

-Хошуу ноёны ерөөл гэж дээр үеэс уламжлан ирсэн зан үйл байдаг. Сүүлийн жилүүдэд уламжлал болж байгаа. Хошуу ноён өөрийнхөө эд хөрөнгөөс зардал гаргаж хурал ном хуруулж, өөрийнхөө ажил үйлс, эрүүл мэнд төдийгүй нутаг хошууныхаа ард түмнийг даатгаж, ганжуур уншуулж, ерөөл хуруулдаг. 15-ны ерөөлтэй адил 16-ны ерөөлийг хурдаг гэж Дашчойнхорлин хийдийн хамба лам Ш.Мөнхжаргал тайлбарлалаа.

М.Батжаргал

Связанные новости