"Говийн чоно" олон улсын сургуулилтад бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-20 15:52:31

Өмнөговь/МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт ирэх 5 сард болох гамшгаас хамгаалах "Говийн чоно" олон улсын сургуулилтын  бэлтгэл ажлыг хийж байна.

Олон улсын хэмжээнд нэлээд өргөн цар хүрээг хамарч гадаадын 10 гаруй орны төлөөлөл, ажиглагчид, говийн бүсийн онцгой комиссын гишүүд уг арга хэмжээнд оролцох юм. 
Өмнөговь аймаг газар хөдлөлтийн идэвхитэй бүс мөн малын гоц халдварт өвчин гарах магадлал өндөр байгаа, агаарын нислэг, шороон шуурга гээд орон нутагт зонхилон тохиолдох байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах томоохон хэмжээний сургуулилтийг 5 сарын 1-5-ны өдрүүдэд Даланзадгад хотноо зохион байгуулахаар болж бэлтгэл ажлууд хийж, холбогдох албаныхан орон нутагт ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдлагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, олон улсын сургуулилтад бэлтгэх бэлтгэл ажлын төлөвлөгөө аргачлалын талаар мэдээлэл өгсөн байна. Мөн аймгийн удирдлагуудтай уулзаж тус арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар мэдээлэл солилцон уулзжээ.

Д.Мишигсүрэн

Связанные новости