Нэр дэвшигчид сурталчилгаагаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өнөөдөр сурталчилгааны ажлаа албан ёсоор эхэллээ.
Тус аймгийн АН-ын даргад Р.Сэддорж, Ц.Уртнасан нар нэр дэвшиж өнөөдөр Ханбогд сумаас намын гишүүдтэйгээ уулзаж байна. Тэд өчигдөр дотоод сонгуульд шударга, ил тод, нээлттэй дүрэм, журмын хүрээнд оролцохоо илэрхийлж "Хамтын гэрээ"-нд гарын үсэг зурсан байна.
Энэхүү намын гишүүдын дундах дотоод сонгуулийн сурталчилгааны ажил энэ сарын 31-нд дуусаж 4 дүгээр сарын 2-нд сонгууль нь болох ажээ. Мөн тус дотоод сонгуулиар аймгийн АН-ын хороонд 131 хүн, үндэсний бодлогын хороонд 15 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд сумдын намын хороо, намын дарга нарыг сонгох юм байна.
Д.Мишигсүрэн
Связанные новости

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
12 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день