Сувилагчдын хийсэн асаргаа сувилгааны шинэлэг бүтээлүүдийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-04 13:36:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албанаас Олон улсын сувилагч дын өдрийг тохиолдуулан зарласан “Өвчтөний аюулгүй байдлыг хангах” сэдэвт аяны хүрээнд 5 дугаар сарын 2, 3-нд 19 чиглэлийн  325 төрлийн асаргаа, сувилгааны шинэлэг бүтээлээр үзэсгэлэн гаргав.

Тус үзэсгэлэнг сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, эрсдлээс сэргийлж аюулгүй байдлыг хангах, хүнд хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй эмчлүүлэгч, мэс заслын дараах байдалтай эмчлүүлэгчдийн асаргаа, сувилгааг стандартын дагуу чанартай үзүүлэх, дэмжлэгт удирдлагаар хангах, шинэ дэвшилтэт санааг дэмжин сувилахуйн тусламж үйлчилгээнд өргөнөөр ашиглан, шинэлэг үр дүнтэй ажлыг бусад тасаг нэгжид нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулав.

Аяны хүрээнд 22 тасаг, нэгжийн сувилагчид өөрсдийн нөөц бололцоогоор санаачлан хийсэн бүтээлүүдийн нийт зардал 12 сая 350 төгрөг болсон бөгөөд үйл ажиллагаанд идэвхи, санаачилгатай оролцсон Мэдрэл судлалын тасаг, Гемодиализ эмчилгээний тасаг, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг, Уушги судлалын тасаг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч мэргэжилтнүүдийг эмнэлгийн захиргаанаас шагнаж урамшуулав.
Ж.Болор
Связанные новости