“Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийн хэрэгжилтийг үнэлэх ажил эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ, АНУ, Их британи, Австрали, Шинэ Зеланд, БНХАУ-ын төлөөлөл бүхий 14 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын үнэлгээний багийнхан өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт бараалхаж, Монгол Улсын “Олон улсын эрүүл мэндийн дүрэм” /2005/-ийн хэрэгжилтийг үнэлэх ажлыг эхлүүлж байгаагаа танилцуулав.
Үнэлгээний багийн гишүүд нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн буюу үер, зудын гамшиг, хими, цацрагийн хордлогын үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хөндлөнгөөс үнэлж, цаашид авах арга хэмжээний зөвлөмжийг өгөх юм. Багийн гишүүд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхсон асуултад тодорхой хариулт өгсөн байна.
Д.Өлзий
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня