Р.Арслан ДЭМБ-ын Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналаа гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-05-30 14:46:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг Монгол Улсын эрдэмтэн, судлаач Ринчингийн Арслан хүртсэнийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, олон улсад нэр хүндтэй энэхүү шагналыг түүнд гардуулж баяр хүргэлээ.

Эрдэмтэн, судлаач Р.Арслан нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд ажиллаж байхдаа эрүүл мэндийн салбарт элэгний В вирусын тархалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлд вакцинжуулалт болон тархалтын судалгааг амжилттай хийсэн байна.

Элэгний В вирусын эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлсний үр дүнд манай оронд вируст В хепатитын өвчлөл тогтвортой буурч ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс дэвшүүлсэн тав хүртэлх насны хүүхдийн дундах архаг вируст хепатитын халдварын тархалтыг хоёр хувиас бага болгох зорилтыг бүрэн хангажээ.

Д.Өлзий
Связанные новости