Эх баригч-Сургагч багшийг бэлтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, Францын Санте Сюд ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Эх баригчийн мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв /ЭМХТ/-тэй хамтран эмнэл зүй, сурган заах арга зүй эзэмшсэн “Эх баригч-Сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалт нь анх удаа эх баригч-сургагч багш бэлтгэж буйгаараа онцлогтой. Цаашид орон нутаг, бүсийн хэмжээнд эх барихуйн тусламж үйлчилгээний сургалтыг эх баригчдад зохион байгуулах юм.
Сургалтын модулийг Францын Франш Контэ мужийн эмнэлгийн ахлах эх баригч сургагч, Өргөө амаржих газар, ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хамтарсан баг боловсруулсан бөгөөд нийт 40 сургагч багшийг бэлтгэнэ.
Сургалт нь одоо ажиллаж буй эх баригчдын ур чадварыг бэхжүүлэх, ялангуяа эх барих эмэгтэйчүүдийн эмчтэй харилцан уялдаатай хамтран багаар ажиллах чиглэлд чухал түлхэц болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Сургалт энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор