Солонгос сортын жимс жимсгэнэ хүнсний ногоог тариалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт Солонгос сортын төрөл бүрийн жимс жимсгэнэ хүнсний ногоог тариалж байна. ХААИС, БНСУ-тай хамтран ажиллах замаар орон нутгийн хүнсний ногооны хэрэглээний 50-иас доошгүй хувийг нутагтаа тариалдаг болох зорилготой байгаа билээ.
Өмнөговьчуудын хүнсний ногооны хэрэглээг орон нутгаасаа хангадаг болгох цаашлаад туршлага судалж газар тариаланг хөгжүүлэх зорилгоор тус аймаг нь Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, БНСУ-тай гурвалсан хамтын ажиллагааны хүрээнд, эхний ээлжинд хүлэмжийн аж ахуйг эрхэлж байна. Уг ажлыг "Оюу толгой" ХХК-ийн "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гаас санхүүжүүлж байгаа бөгөөд тус бүрдээ 300 мкв 5 ширхэг хүлэмж, гадаа талбайд Солонгос сортын гүзээлзгэнэ, хулуу, өргөст хэмх, улаан лооль болон бусад хүнсний ногоог тариалж байна. Элдэв химийн бордоо ороогүй, говийн шимт хөрсөнд ургаж боловсорсон гэдгээрээ хүний бие эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм.
Өмнөговь аймагт газар тариалангийн улирал эхэлснээс хойш ХААИС-ийн мэргэжлийн ангийн дөрвөн оюутан хүлэмжийн тариалалт болон гадаа талбайн тариалалтыг арчилж ургуулж байна. 8 дугаар сарын 10 гэхэд бүх жимс ногоо боловсорч хурааж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар гүзээлзгэнэ гэхэд л өдөрт 2-3 кг-г хурааж байна. Энэ мэт газар тариалан хөгжсөн улсуудаас туршлага судалж, Өмнөговьчууд хүнсний ногоогоо говийн шимт хөрсөндөө тарьж хүнсний ногооны хэрэглээний 50-аас доошгүй хувийг орон нутгийнхаа цэвэр хөрсөнд арчилж ургуулна.

Д.Мишигсүрэн