ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчтэй санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч бөгөөд Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др.Сергей Диордицаг хүлээн авч уузлаа.
Уулзалтын эхэнд Сайд хэлэхдээ, "Танд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч бөгөөд Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ирсэнд баяр хүргээд, цаашид олон ажилд хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрээр ДЭМБ, Монгол Улсын Засгийн газартай маш ойр, дэмжиж хамтран ажилладагт талархалтай байдаг. Таны томилогдон ирж буй цаг үед Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын Хамтын ажиллагааны дунд хугацааны стратегийн баримт бичиг /2017-2021/-ийг байгуулах, 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран боловсруулах, Бүсийн захирал Др.Шин Ян-сугийн Монгол Улсад ирэх сард хийх айлчлалын бэлтгэлийг хангах, цаашилбал Бүсийн 68 дугаар чуулганд бэлтгэх чухал ажлууд хийгдэж байна. Үүнд ач холбогдол өгч, дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ.
Мөн уулзалтад яамны газар, хэлтсийн дарга нар оролцож шинээр томилогдон ирсэн төлөөлөгчидтэй танилцан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Ж.Болор