ДЭМБ Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй байлгах тогтолцоог бэхжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, ДЭМБ ирэх таван жилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон талаар өнөөдөр ГХЯ-нд танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын 2017-2021 онд хамтран ажиллах стратегийн баримт бичигт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурснаар ЭМЯ, ДЭМБ нь нийт монголчуудын эрүүл мэндийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд ДЭМБ нь үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудтай хамтран нийслэлийн захын хороолол, хөдөөгийн алслагдсан хүн ам болон нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчин түмэнд эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг үр ашигтай үзүүлэхэд анхаарч байна. Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн малчид, нийслэлд шилжин суурьшигчдаас эхлээд нэг ч хүнийг орхигдуулахгүй, бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах чин эрмэлзэлтэй байдгийг онцлон тэмдэглэе” гэв.
Мөн тэрбээр ,”Монгол Улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн ахиц дэвшил гарсан. 2000-2015 онд Монгол Улс нь эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулсан. Гэсэн хэдий ч сүрьеэ, эмэнд тэсвэртэй сүрьеэ, вируст хепатитын өвчлөлөөс шалтгаалсан элэгний өмөн өвчний тархалт Монголд хэвээр байна. Үүний зэрэгцээ зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний дарамт нэмэгдэж байгаад, мөн агаарын бохирдол, ус, ариун цэврийн нөхцөл зэрэг эрүүл мэндэд нөлөөлдөг нийгмийн болон орчны хүчин зүйлст анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” гэдгийг хэллээ.

ДЭМБ, ЭМЯ-ны ирэх 5 жилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй байлгах эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, Хүн төвтэй тэргүүлэх чиглэлийн нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлэх, Нийт монголчуудын эрүүл мэндийг сайжруулах, эрүүл орчноор хангахын тулд бусад салбарыг татан оролцуулах, эрүүл мэндийн асуудлыг төрийн бодлогод тусгах, салбар хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулахад анхаарах гэсэн үндсэн гурван чиглэлээр тодорхойлов.
“Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын тууштай дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг. 2030 он гэхэд хэрэгжүүлэх Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу тогтвортой хөгжилд хүрэх тодорхой алхмуудыг хийж байна. Энэхүү хамтын ажиллагааны стратеги нь бидний хамтдаа хийх ажлыг удирдан чиглүүлж, уг үзэл баримтлалын дагуу нийт монголчуудын эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг онцлов.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал