ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-09-28 13:58:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Шин Ён-Сү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ЭХЭМҮТ-д зочилж эх, нярай, эмэгтэйчүүдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй танилцлаа.

ЭХЭМҮТ нь үндэсний хэмжээнд эх, нярай, хүүхэд, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж ажилладаг. ДЭМБ нь эх, нярайн төрөх үеийн, төрсний дараа үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, нярайн эндэгдлийн зонхилох шалтгаанаас сэргийлэх зорилгоор өртөг багатай өндөр үр дүнтэй Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, “Имж эх” хөтөлбөрийг нэвтрүүлэн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах чиглэлээр төвд дэмжлэг үзүүлж  хамтран ажиллаж байгаа юм.
 
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн ахиц дэвшил гарч, эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, бүх насны хүн амыг  вируст хепатит оношилгоо, эмчилгээ хийж байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа нь дэлхий дахинаа Монгол Улс 2020 онд вируст хепатитгүй улс болно гэдгийг онцлон, цаашид “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажиллахыг зөвлөв.
 
Уг уулзалтаар Монгол Улсын эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдлыг хэлэлцэн, эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох юм. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын айлчлал чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Ж.Болор
 
Связанные новости