Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихэсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Боловсролын газартай хамтран төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ЕБС-ийн эмч нарт зориулсан “Амны хөндийн эрүүл мэнд-Шүдэнд ээлтэй хоол хүнс” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
Сүүлийн жилүүдэд манай орны, ялангуяа нийслэлийн сургуулийн өмнөх насны болон ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин ба эрчмийн үзүүлэлт /нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо/ ДЭМБ-ын гаргасан шалгуураар “Маш өндөр” гэсэн ангилалд хүртлээ өсчээ.
Тиймээс бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт, улирлын чанартай амьсгалын замын халдварт өвчний гаралт ихсэж байгаатай холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ЕБС-ийн эмч нарыг энэхүү сургалтаар дамжуулан мэргэжил арга зүйгээр хангах, чадваржуулахаар зорьсон байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтыг Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас хамтран зохион байгуулж буй юм.
Сургалтын хөтөлбөрт хүүхдийн сүүн болон байнгын шүдний онцлог, шүдэнд ээлтэй болон ээлгүй хоол хүнс, шүд цоорох өвчин, урьдчилан сэргийлэх арга зам, амны хөндий арчлах хэрэглэгдэхүүнээс гадна цэцэрлэг, сургуулийн эмч нартай хэрхэн хамтарч ажиллах, Зоонозын халдварт өвчин болон Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд зэрэг мэдээлэл, зөвлөмж багтжээ.

Ж.Болор