Цус бэлэглэгч энэ цагийн чимээгүй баатруудад талархал илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦССҮТ-өөс уламжлал болгон зохион байгуулдаг "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр"-ийг “Улаанбаатар смарт карт" ХХК хамтран зохион байгууллаа.
Энэхүү өдрийг 31 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгааг ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр онцлоод “Сар бүрийн 3-нд тохиодог цусаа бэлэглэх өдрийн үйл ажиллагаа тогтмолжиж байгаад талархаж байна. Донорын сургалт, сурталчилгааны ажил дан ганц ЭМЯ, ЦССҮТ-ийн ажил биш олон нийтийн идэвх оролцоон дээр тулгуурладаг. Нэг хүн цусаа бэлэглэхэд 3 хүний амь авардаг тул донорын ач гавьяаг эд мөнгөөр үнэлшгүй юм” гэв.
“Улаанбаатар смарт” ХХК-ийн хувьд гуравдахь жилдээ цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд оролцож байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Батзориг, “Манай компани 2014 оноос эхлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байна. Бусдад тус дэм болох үүднээс цусаа бэлэглэх өдрийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Цус бэлэглэгч эрхэм та энэ цагийн чимээгүй баатар шүү” хэмээгээд хүмүүнлэгийн үйлстнүүдэд сайн сайхныг хүсэн ерөөв.
ДЭМБ-аас залуусыг цусны донор болж бусдын амь нас, эрүүл мэндийг авраарай хэмээн уриалсаар байгаа. Тэгвэл Монгол Улсад ч энэ уриалга биелэлээ олж, 35 хүртэлх насны залуус донор болох нь нэмэгджээ. Энэ дунд 15 жил тасралтгүй цусаа хандивлаж, өөрт ч, өрөөлд ч буян үйлдэж буй олон иргэн байгаа юм.
ЦССҮТ-өөс 70-аас дээш удаа цусаа хандивласан донорыг “Хүрэл донор”, 10-аас дээш өгөлттэй иргэдийг “Мөнгөн донор”, 150-иас дээш удаа цусаа өгсөн иргэдийг “Алтан донор”-оор өргөмжилж буй.
Энэ үеэр 20 удаа цусаа бэлэглэсэн донор Т.Хараабаясгалан, Б.Буянтогтох, Б.Болор, Б.Баасанцэрэн нарт “Бахархал-20”, 10 удаа цусаа бэлэглэсэн донор М.Мөнхшүр, Ц.Цоггэрэл нарт “Бахархал-10” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэлээ.
Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх донорыг U Money картаар урамшуулсан юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал