ХАБ-ын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-10-03 15:28:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Корпорейт” зочид буудалд энэ сарын 3-4-нд "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” бага хурал, “Мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт олон улсын сургалт болж байна. 
ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв /ХАБЭМТ/-ийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан  бага хурал болон сургалтыг зохион байгуулж байгаа юм. Эхний өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчин, мэргэжлээс шалтгаалсан өвчний оношлогоо, урдчилан сэргийлэлт, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёл, сургалтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
Маргааш мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдвээр олон улсын сургалтыг зохион байгуулна. Тус сургалтаар мэргэжлээс шалтгаалах өвчний өнөөгийн байдал, орчин үеийн оношлогоо, урьдчилан сэргийлэлт, олон улсын болон өөрийн оронд нэвтэрч буй шинэлэг арга техник, дэвшилтэт санааг хуваалцаж, санал бодлоо солилцох юм.
Тус бага хурал болон сургалтад мэргэжлийн өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд, ХАБ, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд, үйлдвэр уурхайн эмч, эрүүл ахуйч, АШУҮИС-ийн багш нар оролцож байна. 

 

Д.Өлзий  

Связанные новости