Агаарын бохирдлоос болж эрүүл мэндийн үйлчилгээнд 24.5 тэрбумын дарамт учирч болзошгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ аваагүйгээс үүдэх өртгийн судалгааны урьдчилсан дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгууллаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн эрүүл мэндийн асуудлын далайц, сөрөг үр дагаврыг харгалзан НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй хүүхдийн эрүүл мэндийн төсвийн зарцуулалт, институцийн дүн шинжилгээ, хариу арга хэмжээ аваагүйгээс гарах үр дагаврын өртгийн тооцоо судалгаа хийжээ.
Судалгааг Оксфордын бодлогын удирдлага байгууллагатай гэрээ байгуулан хийж байгаа бөгөөд судалгааны баг өнгөрсөн гуравдугаар сард Монголд ирж холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, мэдээ мэдээлэл цуглуулсан байна.
Урьдчилсан байдлаар зөвхөн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлд зарцуулж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний шууд зардал, улсын төсвөөс нэг хүнд зарцуулж буй эрүүл мэндийн зардлыг тогтвортой түвшинд байхаар тооцон нийслэлийн хэмжээнд хүүхдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээнд агаарын бохирдлоос үүдэлтэй төсвийн ачаалал хэрвээ тодорхой арга хэмжээ авахгүй бол 2025 он хүртэл жил бүр 4.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгааг судалгааны ахлагч НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлсэн юм. Мөн тэрбээр "Засгийн газраас 2017 онд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг чухалчлан үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн нь талархууштай, хамгийн гол нь санхүүжилтээ илүү баталгаажуулан, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах цөөн тооны арга хэмжээг авах хэрэгтэй"-г зөвлөв.
Түүнчлэн Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт туссан зорилтот түвшинд хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол үүнээс үүдэх хүүхдийн эрүүл мэндийн шууд зардал дангаараа 2017-2025 онд нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээнд 24.5 тэрбум төгрөгийн дарамт учруулах төлөвтэй байгаа ажээ.
Судалгааны нэгдсэн дүн, тайлан нь ирэх оны нэгдүгээр сард гарах аж.

Ж.Болор