12 аймаг компьютер, томографын аппаратгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эрүүл мэндийн салбарт өнөөдрийн байдлаар 534 нэр төрлийн тоног төхөөрөмж ашиглаж байгаа бөгөөд үүний 61 хувь нь байнга ашигладдаг аж.
Харин байнгын ачаалал ихтэй ажилладаг тоног төхөөрөмж 25 хувийг эзэлдэг бол ховор тохиолдолд ашиглагддаг тоног төхөөрөмж 12 хувийг эзэлж байна. Одоогоор 12 аймаг компьютер томографын аппаратгүй байгаа юм. Улсын хэмжээнд 167 ширхэг рентген оношилгоо, эмчилгээний аппарат бүртгэлтэй байгаагаас 32 ширхэг аппарат шинэчлэх шаардлагатай.
Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын хэмжээг он оноор нь авч үзвэл, 2013 онд 24,9 тэрбум төгрөг, 2014 онд 29,3 тэрбум төгрөг, 2015 онд 8,0 тэрбум төгрөг, 2016 онд 18,8 тэрбум төгрөгт тус тус байгаа юм.

Д.Өлзий