Дотор болон мэдрэлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, мэдээлэл зөвлөгөө өгөх зорилго бүхий “Сонгинохайрхан дүүрэг” нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 16-21-нд “Ачтан” эмнэлэгт зохион байгуулах болжээ.
Өдөрлөгийн хүрээнд “Ачтан” эмнэлгийн дотор болон мэдрэлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөх юм. Мөн шээсний болон цусан дахь сахрын хэмжээ тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийх аж.
Түүнчлэн хэд хэдэн төрлийн шинжилгээг хямд үнээр явуулна. Тухайлбал, зүрхний бичлэгийг 5000 төгрөг, Хэвлийн ЭХО, Цээж гэрэлд харахад 10 мянган төгрөг байх бол Биохимийн шинжилгээг 15 мянган төгрөгөөр хийх болжээ.

Ч.Ариунболд