Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэхийг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүйтний улирал айсуй үед амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөмж гаргав.
Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ байгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Томуу өвчний үед илрэх үндсэн шинж тэмдэг нь халуурах юм. Томуугийн В вирусын халдварын үед гэнэт өндөр халуурах боловч А вирусын халдварын үеийн халууралтаас бага зэрэг хөнгөн байна. Насанд хүрэгсэд бага насны хүүхдүүдийг бодвол бага зэрэг халуурдаг. Бие сульдах, ядрах, биеэр шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Халуун буурах үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх шинж илрэх бөгөөд зарим тохиолдолд эдгээр шинж тэмдэг нь маш хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болдог. Эмнэлзүйн шинж тэмдгүүд ихэнхдээ нэг долоо хоногийн дараа арилах хэдий ч, ханиалга намдахгүй 2-3 долоо хоног үргэлжилж болно. Дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг илэрч болно.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд жил бүр улирлын томуугийн вакцинд хамрах, гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлэх, ханиаж, найтаах үедээ ам, хамраа дарах, амны цаас хэрэглэх, олон нийтийн газраар бага насны хүүхдийг аль болох авч явахгүй байх, халдвар авсан тохиолдолд ажил, сургууль, цэцэрлэгтээ явахгүй, гэртээ байхыг зөвлөлөө.

Ж.Болор