Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх 3 байр бэлэн байдалд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-10-23 14:03:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төрийн тахилгат Отгонтэнгэр ууланд 27 уулчин авирснаас 19 нь ор сураггүй болоод байгаа, ЭМЯ-ны зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.
Тухайлбал, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Шуурхай удирдлагын нэгжтэй холбогдож, цагийн байдлын талаар мэдээллийг солилцон, мэргэжил аргазүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх 3 байрыг тухайн газарт байгуулжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг, сумын Эрүүл мэндийн төвөөс 3 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн байр, хоол, унааны зардлыг аймгийн Эрүүл мэндийн газраас гаргасан бөгөөд ГССҮТ-өөс 3 их эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн багийг томилон ажиллуулав. Шаардлагатай тохиолдолд нэмэлт нарийн мэргэжлийн багийн бэлэн байдлыг хангасан хэмээн  мэдээлэв.

Ж.Болор
Связанные новости