Доктор О.Сэргэлэн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-10-24 12:56:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны доктор, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн Дэлхийн мэс засалчдын томоохон байгууллага болох "American college of surgeons"-ээс шалгаруулдаг дэлхийн шилдэг 5 мэс засалчийн нэгээр шалгарлаа.  Ийнхүү 2017 оны “Мэс засалчдын олимп”-д 70 гаруй орны эрдэмтэн нэр дэвшсэн бөгөөд энэхүү амжилт нь дэлхийд мэс заслын чиглэлээр Монгол хүн эн зэрэгцэж чадахуйц оюуны чадамжтайн баталгаа боллоо.
Тэрбээр өөрийн багш Ли профессорын багш Макучи профессортой зэрэгцэн уг шагналыг хүртэх гэж байгаа нь бахархууштай юм. Доктор О.Сэргэлэн Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлж, нутагшуулсан гавьяатан. Монгол Улс түүний нөр их хөдөлмөрийг үнэлж  Монгол Улсын гавьяат эмч цол хүртээсэн билээ.

Тэр багийн хамт олонтойгоо 2009 оны 11 дүгээр сард Швейцарийн мэс заслын багийн ирүүлсэн тусламжийн наркозын аппарат, хагалгааны ширээг өөрсдөө тоноглон гахайн элэг шилжүүлэх мэс заслыг амжилттай туршсанаар эрхтэн шилжүүлэх мэс засал эхэлсэн түүхтэй. Манай улс элэг шилжүүлэх мэс заслын хувьд дэлхийн 46 дахь орноор, хөгжиж байгаа орнууд дотроос элэг шилжүүлсэн анхны улсаар тодроод байгаа юм. Анх удаа элэг шилжүүлэх мэс засал хийж байгаа орны хувьд 50 хувийн үр дүн л гардаг бол манай улсын хувьд эхний гурван сардаа 91 хувь, жилдээ 89 хувьтай ажиллаж чадсаан билээ. 
 

Д.Өлзий


Связанные новости