Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт 7 сая еврогийн төсөл хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол ХЗДХЯ-ны байранд болов.
Уг гэрээнд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/ТТАХНЭ/-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, Австри улсын Засгийн газрын төлөөлөл гарын үсэг зурж баталгаажуулав.ТТАХНЭ-ийн Хэвтэн эмчлүүлэх Б блокыг ашиглалтад оруулахтай холбоотой энэ төслийн хүрээнд 7 сая еврог эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд болон түүнийг суурилуулах ажлыг хийх , цуврал сургалт зохион байгуулахад тус тус зарцуулах юм.

ХЗДХЯ-ны харъяа ТТАХНЭ нь Засгийн газрын 68 дугаар тогтоолоор сэргээн байгуулагдаж, 2017 оны нэгдүгээр сараас шинэ бүтэц, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд амбулаторийн үйлчилгээгээр 160 гаруй мянган хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргээд байгаа юм.
Тус эмнэлгийн Б блок ашиглалтад орох үед олон улсын стандартад нийцсэн өндөр өртөг бүхий хүчилтөрөгч, хийн хангамжийн системтэй ламинари агаарын урсгалтай class 100, Level-1 түвшний вакум хагалгааны дөрвөн өрөө, ашиглалтад орно. Үүний үр дүнд бүх төрлийн мэс засал төдийгүй эрхтэн шилжүүлэх хагалгаа ч хийх боломжтой болно. Ийнхүү ТТАХНЭ нь сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн эмнэлэг болж, цар хүрээгээ тэлж байна.

Д.Өлзий