ХӨСҮТ-д томуугийн вакциныг 10 мянган төгрөгөөр хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн томуугийн эсрэг 50.000 хүн/тун вакцинаар, агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн 24 мянган хүүхдийг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан 45.000 хүн/тун вакцинаар дархлаажуулж эхэллээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Улсын хэмжээнд тархвар судлалын 41 дэх 7 хоногийн байдлаар амбулаторид суурилсан тандалтаар 153 мянга 355 хүн үйлчлүүлсний 6 483 буюу 4.2 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Нийслэлд амбулаториор 63 мянга 235 хүн үйлчлүүлсний 4.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.
ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 тоот өрөөнд улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг 8.30-17.00 цагийн хооронд хийж байна. ДЭМБ-ын стандартад нийцсэн Солонгос улсын Грийн кросс үйлдвэрийн вакцин, нэг хүн тунгийн үнэ 10 мянган төгрөгөөр дархлаажуулж эхэллээ.
Мөн “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх хүн бүрийн хийж чадах энгийн арга нь зөвлөмж, цэгэн массаж хийх аргачлал зэрэг хүн амд зориулсан мэдээлэл, сурталчилгааны материалыг олон нийтийн цахим сүлжээгээр түгээж байгаа аж.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр