Д.Сарангэрэл: Өвчтөн эмнэлгийн коридорт хэвтэж эмчлүүлэхгүйн төлөө анхаарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг дүүргийн эмнэлгүүд хэрхэн хангаж буйтай танилцахаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулатори нь 2015 оны 11 дүгээр сарын 4-нд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэлсэн. Хүүхэд, чих хамар хоолой, шүд, сэргээн засах эмчилгээ, лаборатори, дархлаажуулалт, дүрс оношилгоо /рентген, хэт авиан оношилгоо/-ны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Давхардсан тоогоор нийт 39600 хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэжээ. Одоогоор 9 эмч, 9 сувилагч, туслах ажилтан 4, лаборант, хөдөлгөөн засалч нийт 24 ажилтантай тусламж үйлчилгээг үзүүлж байна гэж нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Лхагва танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тус эмнэлгийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцан, томуу, томуу төст өвчлөлийн мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсч, нэн шаардлагатай тарианы шахуурга, хяналтын монитор, амьсгалын аппаратыг шийдэж өгөхөөр болов.

Тэрбээр, “Удахгүй хүйтний улирал эхэлж, томуу өвчний дэгдэлтийн үед эмнэлгийн хүүхдийн орны ачаалал эрс нэмэгдэж, хүрэлцэхгүйгээс өвчтөн эмнэлгийн коридор, шалан дээр хэвтэж эмчлүүлэх зөрчил дутагдал гаргахгүй байхыг онцгой анхаарч, бэлэн байдалд ажиллах шаардлагатай. Энэ жилийн тухайд Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн жилийн төсөв нь 5.8 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн. Үүнийг 6.7 тэрбум болгож 746 сая төгрөгөөр нэмсэн.Үүнийг та бүхэнд мэдээлэх нь зүйтэй. Мөн Засгийн газрын барьж буй чиг шугам бол энэ төсвөөр дотооддоо зохион байгуулалт хийх, эмч болон эмнэлгийн ажилтнуудын ажлыг бодитоор үнэлэх бодлого барина” гэв.

“Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт нийт 90 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгөө бөгөөд томуу, томуу төст өвчин ихсэх хандлагатай байгаа учир хоногтоо 20 орчим хүүхэд шинээр хэвтдэг. Өнгөрсөн жил хамгийн оргил үедээ 75 оронд 175 хүүхэд хүлээн авч, ачаалалтай ажилласан. Мэдрэлийн тасгийг чөлөөлж, зарим тохиолдолд эвхдэг ор тавьж байсан. Манай эмнэлэг эмнэлгийн зориулалттай биш учраас агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөл ихэссэн үед хүндрэлтэй байдаг” хэмээн Хүүхдийн тасгийн эрхлэгч, Ж.Сүрэнчимэг ярив.

Сэтгүүлчид Эрүүл мэндийн сайдаас сонирхсон асуултад хариулт авав.
-Та Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаа хүлээн аваад тав хонож байна. Гол ажлаа дүүргийн ЭМТ-үүдтэй танилцахаас эхэлж байна уу?
-Хамгийн түрүүнд тулгамдсан асуудлуудаасаа эхэлж байна. Томуу, томуу төст өвчний үед амбулаторид үзүүлж буй хүүхдийн 10-аад хувьд хүрвэл дэгдэлт гэж үздэг. Одоогийн байдлаар 4.3 хувьтай байна. Олон улсын байгууллагын анхааруулж буйгаар энэ жил томуу, томуу төст өвчин хүндрэх вирусын гарлтай байгаа учир урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор эмнэлгүүдэд ажиллаж байна. Чингэлтэй дүүрэг бол утааны голомтод байдаг, айл өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Ханиад хүрсэн ч утааны голомтод байгаа учир хүндрэх магадлал өндөр. Бусад эмнэлгүүдэд үлгэр жишээ болохуйц зохион байгуулалт хийж, бэлтгэлээ хангасанд эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийлье.Өнөөдрийн байдлаар шаардлагатай байгаа аппарат хэрэгслийг нийлүүлэхээр боллоо.
-Эрүүл мэндийн салбар бол тулгамдсан асуудал ихтэй. Түлэнхийн төв, Амаржих газар, Шүүх эмнэлэг гээд шийдэгдээгүй барилгууд олон бий. Энэ талд хэрхэн ажиллах вэ?
-Өнөөдөр эрүүл мэндийн салбарт дуусаагүй 19 барилгын асуудлыг шийдэх шаардлагатай байна.
Хан-Уул дүүрэгт барьж буй Геронтологийн ахмад настны сувиллын газар, Хүүхдийн болон Амаржих газрын барилгын асуудлыг хамгийн түрүүнд шийдэхэд анхаарч ажиллана. Эрүүл мэндийн салбарт зориулалтын эмнэлэг дутагдаж байгаа нь ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг норм нормативын дагуу үзүүлж чадахгүй байгаа. Энэ чиглэлд анхаарч ажиллана.
-Баруун, зүүн бүсэд тоног төхөөрөмж сайтай, бүрэн үйлчилгээ үзүүлэх хоёрдугаар шатлалын эмнэлэг зайлшгүй шаардлагатай. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудалд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Засгийн газраас ажиллаж байгаа. Гол гол аймгийн зангилаа төв болсон газруудад эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх, төв барьж байгуулах, одоо байгаа төвүүдийн хүчин чадыг нэмэх ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Эмч нар, эмнэлгийн ажилчдын цалин, нийгмийн байдлыг сайжруулахад хэрхэн ажиллах вэ?
-Энэ салбарыг хариуцаж буй сайдын хувьд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахыг хүлээхгүйгээр, ОУВС-гийн санхүүжилтын өргөтгөсөн хөтөлбөрийн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийг үнэлж цалин нэмэх боломж бий. Энэ нь өөрөөр хэлбэл төсвийн захиран зарцуулалтаас өөрсдөө дотоод зохион байгуулалт, эмч ажилтнуудынхаа ажил хөдөлмөрийн үнэлгээг хийсэн байдлаар нь үнэлж дүгнэх бололцоог бүрдүүлэх юм. Сангийн сайд маань манай эрүүл мэндийн салбарыг интеграцчлах зах зээлийн эдийн засагт алхам алхамаар урагшлуулахын төлөө ажиллана. Эмнэлгүүд өөрсдөө дотоод зохион байгуулалтын хүрээнд нэмэлт орлого олох боломжтой. Нэмэлт орлогыг илүү цагаар ажиллах, бусад байгууллагуудтай гэрээтэй ажиллаж олох боломж бий. Энэ боломжоо ашиглаж олсон орлогыг нь Сангийн яам авчихдаг. Зургаан сарын дараа буцааж эмнэлэгт нь өгнө гэдэг яриа байдаг боловч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй. Үүнийг Сангийн сайд өөрчилнө гэж мэдэгдсэн. Тиймээс Эрүүл мэндийн салбар эдийн засаг сайжрах, ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрөөс гарахыг хүлээлгүйгээр менежментийн зохион байгуулалт хийсний үр дүнд эмч, ажилтнуудын хөдөлмөрийг бодитоор үнэлэх бололцоог шуурхай бүрдүүлэхэд чиглэж ажиллана.
-Энэ жил эрүүл мэндийн салбарт хичнээн төгрөг төсөвлөгдсөн бэ?
-Эхний ээлжинд 55 тэрбум төгрөгийн асуудал ярьж байгаа.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр