АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг 2018 онд ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-03 17:23:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгаланд барьж буй АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилгад бүтээцийн үндсэн ажил дууссаны ёслолын ажиллагаа өнөөдөр болов.
 
Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж буй Монгол Улсад анхных болох Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг 2018 оны 7 дугаар сард ашиглалтад орох юм.
Тус эмнэлэгт АШУҮИС-ийн эрдэмтэн, багш нараас бүрдсэн 300 гаруй мэргэжилтэн ажиллан мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн нарийн мэргэжлийн чиглэлээр Монгол Улсын нийт хүн амд үйлчлэх зорилготой аж.
Урьдчилсан байдлаар тус эмнэлэгт жилдээ 180 мянга гаруй амбулаторийн үзлэг хийж, 4300 хүнийг хэвтүүлэн эмчилж, 2060 удаагийн мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллах болон СТ, MRI-ийн нийт 9000 гаруй оношилгоо, эмчилгээ хийх хүчин чадалтай болно.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцон, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан багш ажилтнуудад шагнал гардуулав.

Ж.Болор
Связанные новости