Туркийн эмч нар нярайн эрчимт эмчилгээний талаар сургалт явуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА, ЭМЯ, “Хүрээ” амаржих газартай хамтран эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, эх нярайн эндэгдлийг багасгах зорилгоор “Нярайн эрчимт эмчилгээ, халдварт өвчнөөс сэргийлэх, эх нярайн эндэгдлээс сэргийлэх” сэдэвт сургалтыг энэ сарын 21-25-нд зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, Монгол Улс дахь Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн төслийн зохицуулагч Кадирэ Зэйнэп Сайым Язал, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, “Хүрээ” амаржих газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д. Цэцэгээ нар оролцож сургалтад хамарч буй эмч мэргэжилтнүүдэд амжилт хүслээ.
Сургалтыг Турк Улсаас ирсэн мэргэжлийн эмч нар хөтлөн явуулж байна. Энэ үеэр хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг Монгол Улс дахь Олон Улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн төслийн зохицуулагч Кадирэ Зэйнэп Сайым Язал тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эх, нярайд гарын бэлэг гардуулав.
Сургалтад Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Увс, Говь-Алтай, Сэлэнгэ, Ховд, Архангай аймгийн эмч, сувилагч нар хамарч байна.

Ж.Болор