Энэтхэг улстай уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-28 14:30:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Энэтхэгийн ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох болон ирэх сарын 15-нд ЭМЯ, Энэтхэгийн ЭСЯ хамтран уламжлалт анагаах ухааны эмч судлаач нарын дунд нөхөрсөг уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах талаар ярилцав.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ, "Монгол Улсын ЭМЯ, БНЭУ-ын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яамтай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээ 2009 онд, Монгол Улсын ЭМЯ, БНЭУ-ын Эрүүл мэндийн яам хооронд уламжлалт анагаах ухаан, гомеопатийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг 2015 онд байгуулсан гэв. Түүнчлэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр хоёр тал идэвхтэй ажиллах хэрэгтэйг онцлов.
 
Связанные новости