Элэгний В вирусийн эмчилгээнд шинэ дэвшил гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-12-08 12:59:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Блу скай /Blue sky/ зочид буудалд "Элэгний В вирусийг бүрэн эмчлэх боломжтой юу?" Олон улсын хурлын үеэр В вирусийн эмчилгээнд шинэ дэвшил гарсан талаар мэдээллээ. 

Элэгний В вирусийн эсрэг өндөр үр дүнтэй, ууж хэрэглэдэг “Вемлиди” хэмээх эм нь гаж нөлөө маш бага, удаан хугацаанд вирусийн идэвхжлийг дарангуйлснаар элэгний хатуурал, элэгний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулахаас гадна өмнө нь хэрэглэж байсан эмүүдтэй харьцуулахад тухайн эмэнд дасал болдогүй зэрэг давуу талтайг эмнэлзүйн судалгаагаар баталжээ.
Үүнийг АНУ-ын Хүнс эмийн зөвлөл, Европын эмийн агентлаг хүлээн зөвшөөрч бүртгэн эмчилгээнд хэрэглэж буй дэвшилтэт эмийг Монгол Улсад эмчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ.

Тус эмийн үйлдвэрлэгч нь АНУ-ын Гилеад Сайнсис Компани юм. Тус компани, Монголд хүртээмж хөтөлбөрөөр элэгний С вирусийн “Харвони”, элэгний В вирүсийн “Виреад” зэрэг эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байна. Энэ удаад мөн “Вемлиди” эмийг уг хөтөлбөрийн хүрээнд бусад улстай харьцуулахад хямд үнээр нийлүүлэхээр болжээ.

Монгол Улс тус эмийг Хүртээмж хөтөлбөрөөр авч буй анхны улс болж буй бөгөөд албан ёсны эрхтэй байгууллагаар 2004 онд байгуулагдсан, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Омбол ХХК тодорчээ.

Дашрамд дурдахад, Манай улсын нийт хүн амын дунд хепатитын В вируст халдвар 11,8 хувийн тархалттай, элэгний хорт хавдрын шалтгааны  35 хувь нь В вируст, 14 хувь нь  В, С вирусийн хавсарсан халдвартайг судлаачид тогтоосон байдаг. Хепатитын D вирусийн халдвар өргөн тархсан бөгөөд HВsAg тээгч хүмүүсийн 20 хувиас дээш тохиолдолд илэрдэг бөгөөд хүн амын дунд вирусийн /ХДВ/ нэгдүгээр генотип зонхилж байна.

Д.Өлзий
Связанные новости