“Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын үүрэг оролцоо чухлыг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, Дэлхийн банкны “Цахим эрүүл мэнд” төсөл болон ДЭМБ-тай хамтран “Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болов.
2000 оноос эрүүл мэндийн салбарт ДЭМБ, Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын техникийн болон санхүүгийн дэмжлэгтэй мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах төслүүд хэрэгжиж байна.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх тухай Санхүүжилтийн хэлэлцээрийг 2015 оны 6 дугаар сард хийж, уг хэлэлцээрийг 2015 оны 7 дугаар сард УИХ-аар баталсан. Энэхүү төсөл нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэхэд мэдээлэл холбооны өндөр технологийг ашиглан эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системүүд болон цахим-эрүүл мэндийн шийдлүүдийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой.
Төсөл хэрэгжсэний үр дүнд мэдээлэл солилцох платформыг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйлчлүүлэгч өвчтөний мэдээллийг хоорондоо солилцох боломжтой болох тул хөдөө орон нутгийн оршин суугчид том хот суурин газар очиж эрүүл мэндийн үйлчилгээ авах, үзлэг оношилгоо шинжилгээнд дахин дахин хамрах шаардлагагүй болно гэж албаныхан үзэж байна.
ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордица хэлэхдээ, “Эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн чиглэлээр халдварт болон халдварт бус өвчний мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх чиглэлээр цөөнгүй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч тэдгээрийн уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, олон улсын хандивлагч байгууллагуудын техникийн болон санхүүгийн дэмжлэгийг зохицуулах, Засгийн газрын үүрэг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай”-г онцлов.
Уулзалтад ЭМЯ болон бусад холбогдох яам, агентлаг, олон улсын хандивлагч байгууллагуудын төлөөлөл, аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн 100 гаруй хүн оролцов.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ