Эрүүл мэндийн зардал ДНБ-ий 4.2 хувийг эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн үндэсний төвөөс өнөөдөр Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг танилцууллаа.
“Монгол Улсын эрүүл мэндийн зардал 2014 онд 943.8 тэрбум төгрөг байгаа нь ДНБ-ий 4.2 хувийг эзэлж байна. Нэг хүнд ногдох зардал 2014 оны байдлаар 318.5 мянган төгрөг буюу 173.9 ам.доллар. Эрүүл мэндийн зардлыг газар зүйн байршлаар авч үзвэл Улаанбаатар хотын зардал хамгийн өндөр буюу 2003 онд эрүүл мэндийн зардлын 37.8 хувь, 2014 онд 47.5 хувийг эзэлж байгаа бөгөөд 2014 оны байдлаар нэг хүнд ногдох зардал 327.7 мянган төгрөг байна. Энэхүү тооцооллоор Эрүүл мэндийн салбарын зардлыг олон улсад харьцуулах, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын үзүүлэлтүүдийг хэмжих, хянах, бодлого шийдвэр гаргахад ашиглах боломжтой болсон” хэмээн мэргэжилтэн Т.Өнөрцэцэг ярив.
Тус төвөөс Эрүүл мэндийн үндэсний тооцоог 2003-2014 оноор нэгтгэн ном болгон хэрэглэгчдэд хүргэж буй юм. Энэхүү тайланд нийт 12 жилийн Монгол Улсын эрүүл мэндийн зардлын тооцооллын үр дүнг тусгажээ. Тайлан нь Эрүүл мэндийн зардлын ерөнхий үзүүлэлт, санхүүжилтийн эх үүсвэрээр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлөөр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар, газарзүйн байршлаар, Эрүүл мэндийн зардлын олон улсын харьцуулалт гэсэн 6 бүлэгтэй бөгөөд хэмжээс хоорондын хамаарлыг харуулсан Эрүүл мэндийн зардлын суурь мэдээлэл бий болж байна.
Танилцуулах уулзалтад ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, ЭМХТ-ийн Ерөнхий захирал Б.Нарантуяа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын зөвлөх Фе Вида Н.Ди-Лиачо нар оролцов.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр