Гуравдугаар төв эмнэлгийн шинэ эмч нар тангараг өргөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ онд шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан “Эмнэлгийн ажилтны тангараг өргөх ёслол”-ын ажиллагаа энэ сарын 15-нд болов.
Энэхүү ёслол нь тус эмнэлгийн эмч, ажилчид үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эмнэлгийнхээ алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг мөрдөн ажиллах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хандах зөв хандлагыг хэвшүүлж, Монгол Улсын Анагаах ухаан, Эрүүл мэндийн салбарт оруулсан тус эмнэлгийн хувь нэмэр, ололт амжилтыг үргэлжид бататган баяжуулж, хамт олноороо бахархах, хамтач үзэлтэй байгууллагын соёлыг бий болгон хөгжүүлж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх зорилготой. Ёслолын үй ажиллагааг Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир нээж, тус эмнэлгийн харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа, ёс зүйн салбар хорооны дарга Б.Бурмаа нар эмнэлгийн удирдлага, ахмад эмч нарыг төлөөлөн шинээр ажилд орж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хандаж үг хэллээ.
Тус эмнэлэгт энэ онд шинээр ажилд орсон 80 гаруй эмч, эмнэлгийн ажилтан эмнэлгийн удирдлага болон ёс зүйн салбар хорооны гишүүдийн хамт “Эмнэлгийн ажилтны тангараг” өргөсөн юм.

Ж.Болор