Амьсгалын замын халдварын үед бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн томуу томуу төст өвчний өвчлөл өндөр байгаа Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж ажиллалаа.
Ажлын хэсэг дүүргийн нэгдсэн эмнэлгийн томуу, томуу төст өвчний үед үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалттай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд амбулаторийн үзлэгийн цагийг уртасгах, зөвлөгөө өгөх утас ажиллуулах, нэмэлтээр эмч, сувилагч ажиллуулсан байна.
Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэж, хүүхдийн чиглэлээр мэргэшин суралцаж байгаа эмч болон сувилагчийг нэмэлтээр ажиллуулсан байна Баянгол дүүрэгт Ахмад настан хүүхдийн эмнэлэгт 60 ор нэмэлтээр ажиллуулж байна.
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг орны тодорхой хэсэг, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоор хүүхдийн орыг нэмэгдүүлсэн байлаа.
Ажлын хэсгийн ахлагч Я.Буянжаргал дээрх эмнэлгүүдэд ажиллах үеэрээ, амьсгалын замын халдвар ихэсч буйгаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнхи хувийг хүүхдүүд эзэлж байна. Эцэг, эхчүүд эмнэлэгт хүн эргэх, өвдсөн хүүхдээ үзүүлэхээр ирэхдээ өвчлөөгүй хүүхдийг хамт дагуулж ирж байна. Энэ нь халдвар авах эрсдлийг үүсгэж байна. Цаашид өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага, хүүхдүүдэд тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахыг эцэг эх, асран хамгаалагч нар болон тусламж, үйлчилгээ үзүүлэгч нарт зөвлөв.
Мөн амьсгалын замын өвчлөл гуравдугаар сар хүртэл үргэлжлэх тул бэлэн байдлыг хангаж, нөөцийг зөв хуваарилан ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад зөвлөлөө гэж ЭМЯ-наас мэдээллээ.