Анагаах ухааны салбарын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-12-26 12:00:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын анагаах ухааны академи 2017 оны тайлангийн хурлаар ажлаа дүгнэж, цаашдын зорилтоо тодорхойлон, салбарынхаа шилдгүүдээ гурван номинациар шалгаруулж, батламж гардуулав.
Шилдэг бүтээлийн эзнээр Анагаах ухааны вир
ус судлал, дархлаа судлал, физиологи, микробиологи, биотехнологи, эрүүл мэндийн удирдлага, нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны нэр томьёо зэрэг олон чиглэлээр туурвисан 19 боть бүтээл туурвисан академич П.Нямдаваа тодров.

Шилдэг багаар “Хавдрын үндэсний когорт судалгаа”, “Монгол улс дахь дархлаажуулалтын сувилагчийн хүний нөөц, сургалтын эрэлт, хэрэгцээ, хөтөлбөрийг боловсронгуй болгох нь”, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дархлаажуулалт болон эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд суурилан үнэлэх нь”, “Кавасакийн өвчний үндэсний 3 дугаар судалгаа” зэрэг  судалгааг амжилттай гүйцэтгэсэн АШУҮИС-ийн Анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам эрхлэгчтэй Эдидемиологи, Био-статистикийн тэнхмийн хамт олон хүртлээ.

Шилдэг судлаачаар өндгөвч, ходоодны хорт хавдартай өвчтнөөс хэд хэдэн өвөрмөц генийг ялгасан удамзүйн шинжилгээний үр дүнгээр олон өгүүллийг олон улсын сэтгүүлд нийтлүүлж,  олон улсын хуралд хэлэлцүүлсэн Хавдар судлалын үндэсний төвийн лабораторийн их эмч, анагаах ухааны доктор Э.Лхагва-Очир нар тус тус шалгарсан байна.

 

Д.Өлзий

Связанные новости