Шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн хуваарь

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-12-27 12:26:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын өдрүүдэд зарим лавлагаа төвүүдийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх хуваарийг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.

Энэ сарын 29-нөөс эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэл дөрөв хоног бүх нийтээр амарч байгаа бөгөөд энэ өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэг, гуравдугаар эмнэлгийн ажиллах хуваарь, зөвлөгөө өгөх утасны дугаарыг хүргэж байна.


д/д Байгууллага Зөвлөгөө өгөх утасны дугаар /24 цагаар ажиллана/ Ажиллах цагийн хуваарь
1 Гэмтэл, согог судлалын үндэсний төв 70180136 Амбулаторийн тусламж үйлчилгээг 09:00-16:00 цагийн хооронд Хүлээн авах яаралтай, тусламжийн тасгаар үзүүлнэ.
Хүлээн авах яаралтай, тусламжийн тасаг 24 цагаар
2 Улсын нэгдүгээр төв эмнэлэг 323372 Амбулатори-29,30,31,1-нд амарна. Яаралтай тусламжийн тасаг 24 цагаар ажиллана
3 Улсын гуравдугаар төв эмнэлэг 70187822-Харвалт, шигдээс, мэдрэл, зүрхний мэс заслын алсын ойр болон алсын дуудлагад зөвлөгөө, лавлагаа өгнө -24 цагаар
4 Халдварт өвчин судлалын үндэсний төв Тандалтын алба
11-455388
Хүлээн авах тасаг
11-450491
100 Халдвартын яаралтай тусламжийн утас 24 цагаар ажиллана
5 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Эх барих, эмэгтэйчүүд 80809102
Хүүхэд 80809100
Лавлагаа авах утас:  24 цагаар
Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг – 360951,  70121201
Хүүхдийн эмнэлэг- 362715, 70141403

Д.Өлзий 
Связанные новости