Ж.Чинбүрэн Францын мэс заслын академийн гишүүн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-01-08 12:50:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол мэс засалч Ж.Чинбүрэн дэлхийн хамгийн эртний шинжлэх ухааны академиудын нэг Францын мэс заслын академийн гишүүн болов.

ХСҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн өнөөдөр гэр бүлийн хамт Франц улсын нийслэл Парис хотыг зорив. Тэрбээр шинэ оны өмнөхөн Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн юм. Энэхүү нэр хүндтэй Академийн хүндэт гишүүний батламж гэрчилгээг энэ сард болох Францын мэс заслын академичдын ээлжит хуралдааны үеэр гардуулахаар болжээ.

Дашрамд дуулгахад, “Элэгний” хэмээх тодотголтой Ж.Чинбүрэн эмч нь /ХСҮТ/-ийн захирлаар ажиллаад жил гаруй болж байгаа юм. Тэрбээр1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан, 1998-2007 онд ХСҮТ-д мэс заслын эмч, 2008-2017 онд ХСҮТ-д Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажилласан. Монгол дахь элэгний оношилгоо, эмчилгээ, хагалгааны хамгийн эрэлттэй эмч гэгддэг түүнийг ХСҮТ-ийн захирлаар томилогдоход “Эмчээ хийж байхгүй” хэмээн харамласан, харамссан аястай хүмүүс цөөнгүй байсан. Харин доктор Ж.Чинбүрэн эмчээ ч, захирлын албаа ч амжилттай гүйцэтгэсээр байгааг энэ хүндтэй цол, хэргэм хүртэж буй явдал нотолж байна. 

 
Д.Өлзий
Связанные новости